Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүнд цүнх үүрэх нь хүүхдийн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй

2017 оны 9 сарын 08

- Сурагчдын ширээ, сандал, цүнхний эрүүл ахуйн стандарт болон зөвлөмж -

 

 

ЕБС-ын сургалтад хэрэглэгдэх ширээ, сандлын хэмжээг MNS 6582: 2016 стандартаар тогтоодог. Сурагчдын ширээ сандлын стандартыг тогтоохдоо биеийн өндрийг харгалздаг байна.

СУРАГЧДЫН ШИРЭЭ БА САНДЛЫГ НЭГ БОЛОН ХОЁР СУУДАЛТАЙ БАЙХААР ТООЦНО
  • Тогтмол хэмжээтэй ширээ сандал (ЕБС-ын 1-3 анги)
  • Тохируулгатай хэмжээтэй ширээ, сандал (ЕБС-ын 4-12 анги)
Стандартад нэг метр өндөртэй хүүхэд хэдэн см-ын өндөртэй сандал, ширээн дээр суух вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг. Стандартад сурагчдын ширээ, сандлыг зургаан ангил­лаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагч­дын өндрийг харгалзан улбар шар, хөх ягаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан.

Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм.

СУРАГЧИЙН ШИРЭЭ, САНДЛЫН АНГИЛАЛ, ӨНГИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ

Ширээний ангилал

Сурагчийн биеийн дундаж өндөр (мм)

Өндрийн бүлэг

 

Ширээ, сандлын өндрийн харьцаа

Өнгийн тэмдэглэгээ

код

1

I

1050

1050-1150

Ширээний өндөр -53

Сандлын өндөр  -31

Улбар шар

2

II

1200

1150-1300

Ширээний өндөр -59

Сандлын өндөр -35

Хөх ягаан

3

III

1350

1301-1450

Ширээний өндөр -64

Сандлын өндөр  -38

Шар

4

IV

1500

1450-1600

Ширээний өндөр -71

Сандлын өндөр- 43

Улаан

5

V

1650

1601-1750

Ширээний өндөр -76

Сандлын өндөр  -46

Ногоон

6

VI

1800

1751<

Ширээний өндөр -82

Сандлын өндөр  -51

Цэнхэр

ХҮҮХДИЙН ЦҮНХ БИЕИЙН ЖИНГИЙНХ НЬ 10 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ ЖИНТЭЙ БАЙНА

Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стан­дарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын  зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн  байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий.

Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. 

Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд хэрэглэгдэхгүй ном, дэвтэр, бал зэр­гийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэт­рүүлдэг буруу жишиг байдаг аж.

Цүнхний жинг хэтрүүл­сэнээр эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх  авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нуруу­ны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс  эцэг,  эхчүүд хүү­хэд­­дээ  цүнх авахдаа аль болох хөн­­гөнийг нь сонгох хэрэгтэй.

 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9
0 эможи
keyboard_arrow_up