Улаанбаатар хотын 5 байршилд таксины зогсоол шинээр байгуулна
Энэ онд Улаанбаатар хотод таксины зориулалтаар 5 зогсоол шинээр байгуулах юм. Нэг таксийн зогсоолд 3-5 такси зогсох боломжтой байхаар төлөвлөж байгаа бөгөөд ХУД-ийн Жаргалант үйлчилгээний төвийн хойд талд, Баянгол дүүрэг Бичил хорооллын аркны баруун урд, хотын төв рүү чиглэлд,
Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн автобусны буудлын зогсоолын ард талбайд, Хар хорин захын урд , Баянзүрх дүүрэгт Сандэй Плазагаас хотын төв рүү чиглэлд тус тус зогсоол хийхээр ажлын зураг гаргажээ. Таксийн зогсоолын ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан байна. Зогсоол байгуулах ажил 4 сараас эхлэх юм. Мөн энэ онд шинээр 9 байршилд нийтийн тээврийн автобусны зориулалттай талбай гаргахаар газрын асуудлыг шийдвэрлэсэн байна. Автобусны зогсоолуудын байршлыг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу.
№ Зогсоолын нэр Гудамжний нэр Харьялах дүүрэг, хороо Зогсоолын төрөл Зогсоолын зэрэглэл
1 1-р байрны дэргэдэх зогсоол /Тээврийн товчоо/ Үндсэн хуулийн гудамж Сүхбаатар дүүрэг, 5-р хороо Дундын зогсоол II
2 МҮЭСТО-ийн зүүн талын зогсоол /Тээврийн товчоо/ Үндсэн хуулийн гудамж Баянгол дүүрэг, 3-р хороо Дундын зогсоол II
3 Аркны зогсоол Хасбаатарын гудамж Баянгол дүүрэг, 12-р хороо Дундын зогсоол II
4 1000 нэрийн барааны дэлгүүрийн өмнөх зогсоол Энэбишийн өргөн чөлөө Баянгол дүүрэг, 15-р хороо Дундын зогсоол II
5 Хилчин хотхон /баруун/ Баянхошууны зам Сонгинохайрхан дүүрэг Дундын зогсоол II
6 Хилчин хотхон /зүүн/ Баянхошууны зам Сонгинохайрхан дүүрэг Дундын зогсоол II
7 Сутайн буянт” ХХК-ий дэргэдэх зогсоол /хойд/ Энхтайваны өргөн чөлөө Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо Дундын зогсоол II
8 Дарь-эх /баруун/ Дарь-Эхийн гудамж БЗД Дундын зогсоол II
9 Дарь-эх /баруун/ Нарны зам Баянгол дүүрэг, 3-р хороо Дундын зогсоол II