Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм
09:00 цагт Туушин зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийг бодит болгох Инчеоны стратегийг МУ-ын ЗГ өчигдөр хүлээн авсантай холбоотойгоор ХБИ-ийг хамт олонд нь хамруулан хөгжүүлэх сургалт семинар эхэлнэ. 88093607
09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэнэ. Утас: 88781218, 325044
09:00 цагаас ГХЯ дээр Монгол Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт болно.
09:00 цагаас БЗД-ийн тамгын газар "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сарын аян"-ы хаалтын ажиллагаа болно.Өрх толгойлсон эмэгтэйчүүд хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн худалдаа гаргана. Хаалтын ажиллагаанд БЗД-ын ЗД-н орлогч Т.Баясах оролцоно. 99100533,99618205
09.30-12.00 цагт Мянганы хөгжлийн зорилтуудын Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр ” үндэсний хэлэлцүүлэг Чингис зочид буудлын III давхрын хурлын танхимд болно. Хэлэлцүүлгийн зорилго нь “Мянганы хөгжлийн зорилтуудын Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр” судалгааны үр дүнг хэлэлцэх юм байна.
10.00 цагт Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ажилчдын эрхйн хамгааллын талаарх хэлэлцүүлэг МҮЭХ-ны байранд эхэлнэ. Уг хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, эрдэмтэн судлаачид оролцоно. Холбоо барих: 99027019
10:00 цагт Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ажилчдын эрхйн хамгааллын талаарх хэлэлцүүлэг МҮЭХ-ны байранд эхэлнэ. Уг хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 99027019
10:00 цагт “Мянганы хөгжлийн зорилтуудын Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр ” үндэсний хэлэлцүүлэг Чингис хаан зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно.
12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Өндөр гэгээн Занабазараас хойш тодорсон цорын ганц Монгол богдын асуудлаар ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, Төв аймгийн Засаг даргын тамгын газар хамтран мэдээлэл хийнэ.
12.00 цагт МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан архины хуулийн тухай, тулгамдсан асуудлаар Монголын Хүнсний Худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, аж ахуйн байгууллагууд хэвлэлийн бага хурал хийлгэнэ. Утас: 300995, 99182236
12.30 цагт Төрийн ордон МУ-ын Ерөнхий сайдын 30 минут уулзалт болно.
16:00 цагт дуут дохиогоор Төрийн ордон, НЗДТГгазрын 1,2 дугаар байр болон Засгийн газрын байруудын албан хаагчид газар хөдлөлтийн үеийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, өөрийгөө хэрхэн аюулгүй газарт хүргэх талаарх дадлага сургуульд хамрагдана. 88781218 91040607 325044 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.