Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны эрхийн бичгийн лавлагаа авах хүсэлтэй иргэдийн анхааралд

2014 оны 3 сарын 27

Нийслэлээс хэрэгжүүлж буй “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журмын дагуу бүрдүүлэх баримтын жагсаалтад нийслэлийн Архивын газраас “Улсаас орон сууц авч байсан эсэх” лавлагааг авахаар заасан. Үүний дагуу хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 оны 03-р сарын 20-ны өдрийн байдлаар нийт 3119 иргэнд дээрх лавлагааг олгожээ.

 

Нийслэлийн Архивын газраас уг лавлагааг олгохдоо архивт ашиглагдаж буй Орон сууцны мэдээллийн сангийн програмаас шүүн үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Архивын газарт хандах иргэдийн ачаалал нэмэгдэж, лавлагаа хүлээн авах, хариу олгох хугацаа уртсаж байгаа тул 2004 онд ашиглалтад орсон уг програмд засвар шинэчлэл, хөгжүүлэлт хийх шаардлагатай болж байна. Тиймээс “Улсаас орон сууц авч байсан эсэх” лавлагаа олгох ажлыг түр хугацаанд хаагаад байна.
Уг програмд шинэчлэлт хийх хүртэл иргэд Нийслэлийн Архивын газрын lavlagaa.ub.gov.mn цахим хаягт хандаж, зааврын дагуу лавлагааны захиалгаа өгөх боломжтой. Мөн цаашид лавлагаа хуулбар авах хүсэлтээ archive.ub.gov.mn болон lavlgaa.ub.gov.mn цахим хаягт хандаж, зааврын дагуу холбогдох лавлагаа мэдээллээ аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
928
0 эможи
keyboard_arrow_up