Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” эхэллээ

2014 оны 3 сарын 31

Болзошгүй гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, гамшгаас үүдэж гарсан хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд мэргэжлийн анги, албадыг сурган дадлагажуулах зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулж байна.

 

Уг үйл ажиллагаа өнөөдөр буюу баасан, бямба гарагт дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Ж.Ганзоригт болон албаны бусад хүмүүс оролцож байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт алба хаагчид, Тамгын газрын харьяа хэлтэс, албад, 28 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургуулиуд, цэцэрлэгүүд, Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж оролцож байгаагаараа онцлог.
Нийт 115 байгууллагын 2150 хүн, 210 техник хэрэгсэлтэйгээр уг арга хэмжээнд оролцож, хоёр өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд эхний өдөр штабын дадлага, хоёр дахь өдөр бодит байдалд буюу газар нутагт нь гамшгийн зургаан төрлөөр зохион байгуулагдах юм байна. Тус сургуулиар газар хөдлөлт, хүн малын гоц халдварт өвчин, химийн хорт бодис алдагдсан үед авах арга хэмжээ, обектын болон ой хээрийн түймэр, үер усны аюулын үед хэрэгжүүлэх арга хэмжээ зэргээр гамшиг ослын зургаан төрөл, 10 цагийн байдлаар зохион байгуулагдах аж.
Уг сургуулийн үеэр Хүч хэрэгслийг нэгтэн удирдах шуурхай болон Үйлдвэрлэлийн болон цацраг, химийн хорт бодис алдагдахаас сэргийлэх ажлын хэсгийг дүүргийн Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Гантулга, Үер, усны аюулаас урьчилан сэргийлэх, тэмцэх ажлын хэсэг, Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хэсэг, Хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хэсэг, Түймэр, хүчтэй салхи, шуурганы аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогт, Хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Террорист халдлагаас сэргийлэх ажлын хэсгийн ахлагчаар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэмном, хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Дамбийням нар ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
956
0 эможи
keyboard_arrow_up