Өнөөдөр буюу энэ сарын 31-нээс иргэдэд газар өмчлүүлнэ
Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн саналыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба цахимаар хүлээн авах бэлтгэлийг хангаж байгаа аж. Албаныхны тайлбараар ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар хүлээн авах юм байна.
Хүсэлтийг хүлээн авсны дараа сугалаагаар газрыг нь өмчлүүлэх гэнэ. Харин газар өмчилж авахыг хүссэн иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өөрийн биеэр очих шаардлагагүй, нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандахад болох аж. НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас өнгөрсөн онд гэр бүлийн хэрэщээний зориулалтаар 52 байршлын 15309 га бүхий газрыг иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр 164620 орчим иргэн шинээр газар өмчлөх эрх үүсээд байгаа гэнэ.