Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цахим хэлбэрээр өргөдөл хүлээн авах ажил түр хугацаагаар хойшлогдлоо

2014 оны 4 сарын 02

НИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор 2014-2016 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15 309 га бүхий 52 газрын байршил тогтоотоосон. Уг тогтоолын хэрэгжилт болон газар өмчлөлийн ажлын явцыг эрчимжүүлэх зорилгоор шийдвэр гаргах төвшний хүний оролцоог багасгаж цахимжуулах, газрын харилцааны үйлчилгээний цахим системийг байгуулан ажиллаж байна.

 

Дээрх 52 байршилд иргэдийн газар өмчлөх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүй сугалааны зарчмаар шийдвэрлэх програм хангамжийг Нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтран нэврүүлэхэд бэлэн болсон. Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байсан боловч тухайн 52 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хараахан дуусаагүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шаардлагатай болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
983
0 эможи
keyboard_arrow_up