Зургаан дүүрэгт мах, цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарч байна
Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/09 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн 6 дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Мах, цагаан идээний үзэсгэлэн худалдаа Сонгинохайрхан дүүрэгт “Түншлэл” төвийн 2 давхарт, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Баянгол дүүрэгт “Асгат ХХК-ийн байранд, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Гурван гал”, худалдааны төвийн гадна талбайд асраар, Аса циркийн гадна талбайд, 11 дүгээр хороолол “Эвт” төвийн урд, Хан-Уул дүүрэгт “Номин тав” трейд ХХК-ийн “Номин” супермаркетийн гадна талбайд, Скай трейдинг ХХК-ийн Скай хайпермаркетийн гадна талбайд, “Ноme plaza” ХХК-ийн “Ноme plaza-2” супермаркетийн гадна талбайд гарч байна. Үзэсгэлэн худалдаа 1 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран "Монголд үйлдвэрлэв цагаан сар” үзэсгэлэн худалдааг 2014 оны 1 сарын 14-нөөс 24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд, 2014 оны 1 сарын 14-нөөс 30-ныг дуустал “Дүнжингарав” худалдааны төвд зохион байгуулж байна.
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)