“Улбар шар” түвшинд шилжсэнтэй холбогдуулан явган эргүүлийн 302 чиглэлд 611 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ
2021 оны 4 сарын 01
“Улбар шар” түвшинд шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд явган эргүүлийн 302 чиглэлд 611 алба хаагч, машинт эргүүлийн 104 чиглэлд 208 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.
Орон нутагт явган эргүүлийн 156 чиглэлд 304 алба хаагч, машинт эргүүлийн 47 чиглэлд 92 алба хаагч ажилласан байна.
Эргүүлийн алба хаагчид 3627 хүн, 1316 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1335 удаа сэрэмжлүүлэг өгч, аж ахуйн нэгж байгууллагад 9 мэдэгдэл, 228 шаардлага хүргүүлсэн.
Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл 593 /нийслэлд 507, орон нутагт 86/, Гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл 110 /нийслэлд 100, орон нутагт 10/, улсын хэмжээнд эрүүлжүүлэгдсэн 151 хүн байна.
Зөрчил гаргасан 283 иргэнийг 9.960.000 төгрөгөөр торгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625024
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: