НОГООН ДУУ ХООЛОЙ: Хавар 4-5 дугаар сард, намар 11 дүгээр сар дуусахаас өмнө тарьсан мод сайн ургадаг НОГООН ДУУ ХООЛОЙ: Хавар 4-5 дугаар сард, намар 11 дүгээр сар дуусахаас өмнө тарьсан мод сайн ургадаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НОГООН ДУУ ХООЛОЙ: Хавар 4-5 дугаар сард, намар 11 дүгээр сар дуусахаас өмнө тарьсан мод сайн ургадаг

2021 оны 5 сарын 03

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг дахин эхлүүлээд байна. 

Аяны хүрээнд санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй ой хээрийн түймэр, хууль бус ашигт малтмалын олборлолт, ан агнуур, хууль бус загасчлал, ховор ургамал түүж бэлтгэх зэрэг хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байна.

Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу 4 дүгээр сарын дунд үеэс 5 дугаар сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар 11 дүгээр сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой.

Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг ажээ.

Мод дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, тоосжилтыг багасгаж, манай гарагийн дулаарлын явцыг сааруулж хөрс, усыг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг.

Үүнээс гадна сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ч мөн тустай билээ.

Мод тарьж, ирээдүй хойчдоо үзэсгэлэнтэй ногоон дэлхий үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн бүхэнд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Модны тогоог хэрхэн бэлтгэх вэ?

Модны хэмжээнээс шалтгаалан нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Хоёр метр орчим өндөртэй суулгацад 50х50 сантиметрийн диаметртэй тогоо ухаж бэлтгэх шаардлагатай. Суулгац тарихын урд өдөр нь ухаад бэлэн болгосон тогоогоо усаар дүүргэж хонуулбал их сайн.

Хөрс хамгийн чухал нь

Мод тарьж, ургуулахад хамгийн чухал зүйл нь хөрс. Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь нь бордоо байхаар хольж бэлтгэх хэрэгтэй.

Үндсийг огт гэмтээж болохгүй

Тогооны гол хэсэгт суулгацын үндсийг нугалж, гэмтээхгүйгээр жигд тараан суулгана. Суулгацын үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл дүүртэл хийн сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зай үлдэх ёстойг анхаараарай. Ингээд модоо суулгасны дараа тогоог дүүртэл усална. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл усална.

Усалгааг хэрхэн хийх вэ?

Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай.  

Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай. Урин дулаан цаг айлчилж буй энэ цаг үед гэр бүл, найз нөхөд, хамт олноороо мод тарьж, эх дэлхийдээ ногоон өнгө нэмэхийг та бүхэнд уриалж байна.

Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626409
0 эможи

ЭЦА
НОГООН ДУУ ХООЛОЙ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up