Израйл улс арав дахь ерөнхийлөгчөө сонголоо
2014 оны 6 сарын 11
![](https://websites.mn/arslan/assets/images/20140611/ерөнхийлөгч.jpg)
undefined
Израйл улсын Ерөнхийлөгчөөр 2009-2013 оны хооронд парламентийн даргаар ажиллаж байсан Реувен Ривлин сонгогджээ. Тэрбээр энэ сарын 24-нд Ерөнхийлөгчийн ажлаа авч, 27-нд тангарагаа өргөхөөр болсон байна. Реувен Ривлин парламентийн нууц санал хураалтаар 54 хувьтай дэмжигджээ. Тэрбээр өмнө нь 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан боловч одоогийн Ерөнхийлөгч Шимон Перезд ялагдаж байсан аж. Ерөнхийлөгч Шимон Перезийг ард иргэд дэмжиж байгаа ч тус улсын хуулинд "Ерөнхийлөгчид хоёр дахь удаагийн бүрэн эрх гэж байхгүй" хэмээн заасан байгаа гэнэ. 74 настай улс төрч Реувен Ривлин өчигдөр Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэрбээр тус улсын арав дахь Ерөнхийлөгч болж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)
4285
0 эможи