Герман Үндсэн хуулиасаа “арьсны өнгө” гэдэг үгийг хасна Герман Үндсэн хуулиасаа “арьсны өнгө” гэдэг үгийг хасна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Герман Үндсэн хуулиасаа “арьсны өнгө” гэдэг үгийг хасна

2021 оны 3 сарын 09

Герман Үндсэн хуулиасаа "арьсны өнгө” гэдэг үгийг хасна

ХБНГУ-ын эрх баригч эвсэл (Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо, Германы социал демократ нам)  үндсэн хуулиасаа “арьсны өнгө” гэсэн үгийг хасахаар  шийдсэн байна.

Өнөөгийн Үндсэн хуулинд “хүйс, гарал, арьсны өнгө, хэл, эх орон, төрсөн газар, шашин  шүтлэг, шашны болон улс төрийн үзэл баримтлал, мөн  хөгжлийн бэрхшээлтэй холбоотойгоор”  ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт байдаг.  Тэгвэл "арьсны өнгө”гэсэн үгийг “арьсны өнгөний үндсэн дээр” гэж солихоор шийдсэн байна.

Засгийн газрын санаачлага нь арьс өнгөөр гадуурхах үзэл байгааг бүрэн устгаагүй зүйл боллоо гэж шүүмжлэгч нар хэлж байна.  1949 онд баталсан Үндсэн хуулиар арьсны өнгө гэсэн үгийг тэр цагт нацистуудын арьсны өнгөөр гадуурхах үзлээс зай барихаар оруулсан байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624338
0 эможи

keyboard_arrow_up