Гахайн зүрх шилжүүлэн суулгасан өвчтөн амьсгал хураажээ Гахайн зүрх шилжүүлэн суулгасан өвчтөн амьсгал хураажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гахайн зүрх шилжүүлэн суулгасан өвчтөн амьсгал хураажээ

2022 оны 3 сарын 10

Arslan.mn

Дэлхийн хамгийн анхны генетикийн аргаар өөрчилсөн гахайн зүрх суулгасан эрэгтэй амьсгал хураасан байна. Дэвид Беннетт нь зүрхний титэм судасны өвчлөлийн сүүлийн шатанд байсан бөгөөд генетикийн аргаар хувиргасан гахайн зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн болсон юм.

Тэрээр АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн анагаах ухааны төвд гахайн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэснээс хойш хоёр сар амьдарчээ. Хэд хоногийн өмнөөс биеийн байдал нь тогтворгүйтэж, улмаар 57 настай эрэгтэй гуравдугаар сарын 8-ны өдөр амьсгал хураасан байна.  

Беннетэд хүний зүрх шилжүүлэн суулгах боломжгүй байсан тул үхэлтэй нүүр тулаад байжээ. Тиймээс уг хагалгаанд орохыг зөвшөөрч, нэгдүгээр сарын 7-нд хагалгааг амжилттай хийсэн юм. Хагалгаанд орсныхоо дараа гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж, Super Bowl үзжээ.

Гэр бүлийнх нь зүгээс Беннеттэд хийсэн хагалгаа төгсгөл биш харин бусад өвчтөнүүдэд итгэл найдвар төрүүлэх эхлэл болсон хэмээн мэдэгдсэн байна. АНУ-д эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хүлээж буй өвчтөнүүдийн жагсаалтад 100,000 гаруй хүн байдаг бөгөөд донор эрхтэн олдоогүйн улмаас хоногт 17 хүн амьсгал хураадаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
635201
3 эможи

Зүгээр
2022-03-10 20:38
Зүгээрээ! Анхны хүний зүрх шилжүүлэн суулгуулсан хүн 1 цаг л амьдарсан. Дараа нь хэдэн өдөр гэсээр … одоо зүрх суулгасан хүн 10-с дээш жил амьдаря байгаа! Хүн нэгл өдөр тансаг машин хийчихсэн гэж бодож байна уу?
Medeej
2022-03-10 16:51
shde
devil
2022-03-10 16:09
grrr she post to be die she deserve
keyboard_arrow_up