Al Condominio ресторан: Хооллох үедээ утсаа оролдохгүй гэвэл дарс үнэгүй
Өнгөрсөн сард нээлтээ хийсэн Италийн Al Condominio хэмээх рестораны захирал “Үйлчлүүлэгчдэд хоол идэх үеэрээ гар утсаа ширтэх бус халуун дотно яриа өрнүүлэх сэдэл төрүүлэх зорилгоор” нэгэн сонирхолтой зүйлийн санаачилсан байна. Энэхүү ресторанаар үйлчлүүлж, хоол идэх үеэрээ утсаа оролдоогүйнхээ төлөө үнэгүй дарс уух боломжтой гэнэ. Үнэгүй дарс уухын тулд рестораны үүдээр орохдоо утсаа локерт хийн түгжээд, түлхүүрээ зөөгчид харуулах аж.
Энэхүү санаачлагыг гаргаад ердөө сар гарны хугацаанд орж ирсэн нийт үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь утсаа оролдохгүй байх шийдвэр гаргасан эерэг үзүүлэлттэй байгааг рестораны удирдлагууд онцолсон байна. Захирал нь бусад хоолны газруудаас өөр, содон ресторан нээх нь зорилгоо мөн биелүүлж байгаа явдал гэжээ.
Мөн гарахдаа рестораны хоолны амт, үйлчилгээг үнэлж, сэтгэгдэл бичиж болох ба онцгой сэтгэгдэл үлдээсэн үйлчлүүлэгчид дараагийн удаа орохдоо үнэгүй хоол идэх боломж олгодог гэнэ шүү.