Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Тайм” сэтгүүл Э.Макроныг онцоллоо

2017 оны 11 сарын 28

“Тайм” сэтгүүл шинэ дугаарынхаа тэргүүн нүүрэнд “Европын шинэ лидер” гэсэн гарчигтайгаар Францын Ерөнхийлөгч Э.Макроныг онцолсон байна. Улмаар Шарль де Голлиос хойш энэхүү сэтгүүлийн нүүрэнд заларсан Францын Ерөнхийлөгчөөр Э.Макрон тодорлоо.

Шинжээчид “Тайм” сэтгүүлийн редакц Э.Макроныг онцолсон нь Европын холбооны манлайлал Германаас Францад  буюу А.Меркелиэс Э.Макронд шилжсэний илэрхийлэл хэмээн үзэж байна.

Харин Европын хэвлэлүүдэд “Тайм” сэтгүлийн тэргүүн нүүрэнд гарах хэмжээний улстөрч хэмээн шүүмжилжээ. Францын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг тус орны иргэдийн 57 хувь дэмжээгүйг олон нийтийн санал бодлыг судлах Францын хүрээлэнгийн “Le Journal du Dimanche” сонинд өнгөрсөн сард нийтэлсэн билээ. Уг санал асуулга нь Э.Макроны чансаа унасаар байгааг харуулж байна. Сонгуульд ялалт байгуулан гарч ирснээсээ хойш Эммануэль Макрон “цөөнхийн” Ерөнхийлөгч болсон хэмээн барууны ажиглагчид дүгнэх болжээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50341
0 эможи
keyboard_arrow_up