”Victoria’s secret” - ын тайзнаас зодог тайлж буй Alessandra Ambrosio
"Victoria"s secret" - ын сахиусан тэнгэр , бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй загвар өмсөгчдийн нэг Alessandra Ambrosio 2017 онд хамгийн сүүлийн удаа "Victoria"s secret" шоуны тайзнаа алхлаа. Өдгөө 36 настай тэрээр 2000 оноос өнөөг хүртэл 17 жилийн турш сахиусан тэнгэр байсан бөгөөд хамгийн чадварлаг, хамгийн өндөр ашиг орлоготой загвар өмсөгчдийн нэг байсаар ирсэн билээ. Түүний талаар та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.
Тэрээр 1981 оны 4 -р сарын 11 нд төрсөн Бразилийн загвар өмсөгч, жүжигчин эмэгтэй. 2012 онд Forbes сэтгүүлийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчийн жагсаалтын 6 дугаарт бичигдэж, жилд 6.6 сая долларын орлого олж байв. "People in the World" сэтгүүлээс "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэй" нэгээр нэрлэсэн бөгөөд олон нийтийн санал асуулгаар хамгийн тачаангуй эмэгтэйчүүдийн нэг гэлцдэг. Өвөг эцэг нь Итали, Польш гаралтай хүмүүс байжээ. 12 насандаа загварын тайзнаа алхаж эхэлсэн бөгөөд 14 насандаа анхны тэмцээн буюу Бразилийн үндэсний "Elite Model Look" -д оролцож шилдэг 20 загвар өмсөгчийн нэгээр шалгарчээ. Тэрээр том чихэндээ их сэтгэл дундуур байсан учраас 11 настай байхдаа гоо сайхны багахан хагалгаа хийлгэсэн ч хүндрэл гарсан юм. Түүнээс хойш гоо сайхны мэс заслыг таашаахаа больсон гэдэг.
Хамгийн анх Бразилийн Elle сэтгүүлийн нүүрийг чимж байсан тэрээр Gucci, Dolce & Gabbana, Calvin Klein, Oscar de la Renta, Christian Dior, Escada, Fendi, Giorgio Armani, Guess, Emporio Armani, Moschino, Gap, Hugo Boss, Ralph Lauren, Prada, Chanel, Escada, Tommy Hilfiger, Marc Jacobs, Louis Vuitton, Balmain, Ralph Lauren, Halston, Vivienne Westwood, Giles Deacon, and Oscar de la Renta зэрэг дэлхийд алдартай бүхий л нэр хүндтэй брэндийн нүүр царайгаар ажиллаж, 2006 оноос АНУ-д "Cosmopolitan, Elle, GQ", "Harper"s Bazaar", "Marie Claire", "Ocean Drive", "Vogue" зэрэг олон улсын сэтгүүлийн нүүрийг чимэх болов. Forbes сэтгүүлийн "Дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтад 2010-2011 онд 5 сая долларын ашиг орлогоороо 5-р байранд бичигдэж байв. 2011 оны 10-р сард Ambrosio Vogue-ийн блог хөтлөгч болж, өөрийн хувцаслалтын талаар нийтэлдэг болсон юм. 2012 оны наймдугаар сард Лондон 2012 Олимпийн ёслолын үйл ажиллагааны шоуны тайзнаа алхсан юм.
2014 оны хавраас Alessandra нэртэй өөрийн брэндийг гаргаж АНУ - ын байгууллагатай хамтран ажиллах болсон бөгөөд 18-35 насны эмэгтэйчүүдэд зориулсан тун энгийн хирнээ загварлаг хувцаснуудыг урлаж эхэлсэн юм. 2006 онд box-office - д хит болж байсан "Casino Royale" кинонд теннисчин бүсгүйн хэсэгт тоглож, 2007 онд "Victoria"s Secret" - ын сахиусан тэнгэрүүд болох Adriana Lima, Selita Ebanks, Marisa Miller, Miranda Kerr болон Heidi Klum нартай хамт киноны хэсэгт дүр бүтээж байсан бөгөөд түүний гоо сайхан бие, өвөрмөц дүр төрхийг киноны дүр болгох хүсэлтэй уран бүтээлчид цөөнгүй байсан юм.
Хувийн амьдралын хувьд RE/DONE - жинсийг үүсгэн байгуулагч , бизнесмэн Jamie Mazur - тай сүй тавьж 2 хүүхэдтэй болсон бөгөөд 2008 онд анхны хүүхдээ төрүүлээд 3 сарын дараа , 2011 онд 2 дахь хүүхдээ тээж байхдаа сахиусан тэнгэрийн том далавчтай гол загвар өмсөгчөөр тайзнаа алхаж байсан юм.