Бээжинд ОМИКРОН бүртгэгдэж, хавьтал болсон 13 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ Бээжинд ОМИКРОН бүртгэгдэж, хавьтал болсон 13 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Бээжинд ОМИКРОН бүртгэгдэж, хавьтал болсон 13 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ

2022 оны 1 сарын 17

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо бямба гаригт тус улсын нийслэл Бээжин хотод “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Arslan.mn

Бээжин хотын Хайдан дүүрэгт оршин суудаг нэг иргэнээс Омикрон хувилбар илэрчээ. Мөн Бээжин хоттой хил залгаа Тяньжин хотод Омикрон хувилбарын халдвар авсан 97 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Улмаар гурван долоо хоногийн дараа өвлийн олимп зохион байгуулахаар бэлтгэж буй Бээжин хотод “COVID-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ. Бээжин хотод сүүлийн 48 цагийн хугацаанд Омикрон хувилбарын халдвар авсан иргэний ойрын болон хоёрдугаар хавьтал, тэдгээрийн зорчсон газраар үйлчлүүлсэн 13 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

Бээжин хотын Эрүүл мэндийн байгууллага цаашид нийслэлийн хэмжээнд масс шинжилгээ явуулж, халдварын дэгдэлт гарсан бүсүүдэд хэсэгчлэн хөл хорио тогтоох зэрэг хатуу арга хэмжээ авахыг анхааруулжээ. Бээжин хотын захиргаа халдвар илэрсэн дүүргүүдэд сурагчдын хичээлийг бүрэн онлайн горимд шилжүүлж, лхагва гаригаас Цагаан хэрэм зэрэг аялал жуулчлалын газрыг олимпын наадам дуусах хүртэл хаах шийдвэр гаргасан байна.

"Бээжин-2022" өвлийн олимпын наадмын нээлт хоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдана. Хятадын нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд олимпын наадамд оролцох 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд зочдын цуваа баасан гариг гэхэд оргил түвшинд хүрнэ гэж тооцож байгаа аж.

Тиймээс Бээжин хотын захиргаа ням гаригаас эхлэн гадаад улсаас ирэх бүх иргэдийг нислэг эхлэхээс өмнө 48 цагийн дотор “PCR” шинжилгээ хийлгэж, газардсанаасаа хойш 72 цагийн дотор давтан шинжилгээнд зайлшгүй хамрагдах зөвлөмж гаргасан байна.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын зүгээс Омикрон хувилбарын ганцхан тохиолдол олимпын наадамд саад учруулахгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна. Гэсэн ч “Токио-2020” зуны олимпын дараа Япон улсад халдварын тархалт огцом нэмэгдсэн явдлыг харгалзан халдвар хамгаалал, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг онцолсон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633825
0 эможи

Өвлийн олимп
2022-01-17 12:58
Өвчин зовлонгүй болох болтугай
keyboard_arrow_up