Турк, БНСУ-дад инфляци хамгийн дээд түвшиндээ хүрч байна Турк, БНСУ-дад инфляци хамгийн дээд түвшиндээ хүрч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Турк, БНСУ-дад инфляци хамгийн дээд түвшиндээ хүрч байна

2022 оны 7 сарын 05

Дэлхийн улс орнууд амаргүй цаг хугацааг туулаад байгаа билээ. Үүнд цар тахал, дайны хор уршиг их юм. Тэгвэл БНТУ, БНСУ-дад инфляфи өмнө байгаагүй хэмжээнд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн байна. 

Arslan.mn

Тухайлбал, Турк улсад жилийн үнийн өсөлт өнгөрсөн тавдугаар сард 73.5% байсан бол зургадугаар сард 78.6% болж өссөн ч бодит ханш хоёр дахин их байж магадгүй гэнэ. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы уламжлалт бус эдийн засгийн бодлого нь амьжиргааны өртгийг нэмэгдүүлсээр байгаа тул Туркийн албан ёсны инфляцийн түвшин өнгөрсөн сард бараг 80 хувьд хүрч өссөн нь сүүлийн  24 жил дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо хэмээн үзэж байгаа аж. 

Харин БНСУ-ын хувьд инфляцийн түвшин зургадугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувьд хүрсэн нь 1998 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүнийг тус улсын Үндэсний статистикийн хорооны цахим хуудаст өнгөрсөн Мягмар гаригт нийтэлсэн тоо баримт нотолж байна. Тус улсын хэрэглээний үнийн өсөлт 2022 оны тавдугаар сард 5.4 хувьд хүрчээ. 1998 оны арваннэгдүгээр сард тус улсын инфляци 6.8 хувьд хүрч байсан аж.

Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, тахлын дараах эрэлт нэмэгдсэн, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан зэрэг нь инфляци өсөх үндсэн шалтгаан болсон талаар “Ёнхап” мэдээлэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
638451
3 эможи

keyboard_arrow_up