Кристель Гуальде: “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь“ үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг зургаан жил хийсэн юм Кристель Гуальде: “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь“ үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг зургаан жил хийсэн юм
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Кристель Гуальде: “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь“ үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг зургаан жил хийсэн юм

2023 оны 10 сарын 16

Arslan.mn

Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын Түүхийн музейд "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн энэ сарын 13-нд нээгдээд буй.

Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 2024 оны тавдугаар сарын эхэн хүртэл түрээсэлж авчээ.

Энэ үеэр Нант хотын Түүхийн музейн судалгаа хариуцсан захирал Кристель Гуальде "Дэлхийн даяарчлалын үеийг харуулж байгаагаараа "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" хамтарсан үзэсгэлэн маш чухал юм.

Үзэсгэлэнгээс дундад зууны үеийн Ази, Европын харилцааг харж болно. Монголын түүхийг мэдэхгүй, Чингис хааны талаар багахан мэдлэгтэй францчуудыг энэ үзэсгэлэн гайхуулан бишрүүлэх нь дамжиггүй. 

Өнөөдрийн хувьд бидний мэдэж буй хамгийн том эзэнт гүрэн энэ. Ази, Европыг нэгтгэсэн бүлэг хүмүүсийн нэгдэл, хоорондын харилцан зөвшилцөл болон Ази, Европыг нэгтгэн захирч байсан маш өвөрмөц  засаглалыг харуулах нь тус үзэсгэлэнгийн гол цөм. Өнөөдрийн цаг үед үүнийг олон түмэнд дэлгэх нь чухал байлаа.

Монголын түүх болон соёлыг таниулах ажилд хамтран ажиллаж байгаа Нантын байгалийн түүхийн музейн хувьд энэ үзэсгэлэн онцгой байна.  

Үзэсгэлэнд Улаанбаатар хот дахь Чингис хааны музейгээс гадна монгол хувь хүмүүсийн гар дээр байсан үзмэрүүд, франц хүмүүсийн цуглуулган дахь үзмэрүүд тавигдаж байгаагаараа гайхамшигтай юм. Энэ үзэсгэлэн өндөр нэр хүнд олох нь дамжиггүй бөгөөд нээлтийн өмнөх тусгайлан үзсэн хүмүүсийн дунд аль хэдийн сайн үнэлгээ авсан.

Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил их цаг хугацаа авсан. Учир нь Нант хотын музейн дарга энэ үзэсгэлэнгийн бэлтгэл ажил дээр зургаан жил ажилласан юм. Ер нь үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хамгийн дээд тал нь дөрвөн жил  болдог. Энэхүү үзэсгэлэн онцгойлон нэмэлт бэлтгэл ажил их шаардсан байлаа.

Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг ирэх оны тавдугаар сарын эхэн хүртэл түрээслүүлж авсан тул 2024 оны тавдугаар сарын 5-н хүртэл толилуулна" хэмээн ярив.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фену, Луар мужийн захирагч Фабрис Ригуле-Роз, Нант Метрополийн Ерөнхийлөгч, Нант хотын Засаг дарга Жоанна Ролланд, Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гиеэ нар болон бусад албаны хүмүүс оролцож, үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүс дугаарласан байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
651827
3 эможи

lkhagva
2023-10-16 22:23
tuuhiin dursgalt zuilee hudaldahwidee gesen hardalt torj bna
keyboard_arrow_up