Австралийн тамирчин Парисын Олимпын наадамд оролцохын тулд нэг хуруугаа тайруулав Австралийн тамирчин Парисын Олимпын наадамд оролцохын тулд нэг хуруугаа тайруулав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Австралийн тамирчин Парисын Олимпын наадамд оролцохын тулд нэг хуруугаа тайруулав

2024 оны 7 сарын 27

Arslan.mn

Австралийн зүлэгний хоккейн тамирчин Парисын зуны олимпын наадамд оролцох боломжоо алдахгүйн тулд гарын нэг хуруугаа тайруулжээ.

Мэтт Даусон хоёр долоо хоног орчмын өмнө Перт хотод багийнхантайгаа бэлтгэл хийж байгаад баруун гарын нэг хуруугаа хугалж байв.

Хугарсан хурууг эмчлэх мэс заслын үр дүн хэдэн сарын дараа гарахаар байжээ.

Тиймээс 30 настай тамирчин гурав дахь олимпын наадамдаа оролцох боломжийг алдахгүйн тулд хуруугаа тайруулах шийдвэр гаргасан нь багийнхан болон түүний дасгалжуулагчийг цочирдон гайхахад хүргэсэн байна.

Даусон хуруугаа хугалснаас хойш ердөө 16 хоногийн дараа өнөөдөр буюу Бямба гарагт Аргентины шигшээ багтай олимпын анхны тэмцээндээ орох юм.

Хурууг эмчлэхэд урт хугацаа шаардагдах ба эдгэрсний дараа бүрэн ажиллагаатай болж чадахгүй ч байх боломжтойг Даусон эмчээсээ сонссон байна.

Харин тайруулбал 10 хоногийн дараа талбайд гарах боломжтойг мэджээ.

 

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657930
2 эможи

Зочин
2024-07-30 18:29
Үнэн мунхаг юмаа
Зочин
2024-07-30 12:59
Сонин юм, монголууд сайд болохын тулд толгойгоо тайруулдаг
m
2024-07-28 12:10
зүлгэн дээрх хоккей
keyboard_arrow_up