Селин Дион Парисын олимпод дуулж, олны анхаарлыг татав Селин Дион Парисын олимпод дуулж, олны анхаарлыг татав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Селин Дион Парисын олимпод дуулж, олны анхаарлыг татав

2024 оны 7 сарын 27

Arslan.mn

Парисын олимпын нээлтийн ёслолын үеэр алдарт дуучин Селин Дион дуулав. Тэрбээр хөшүүн хүний хам шинж буюу гэнэт булчин нь хөшдөг өвчнөөр шаналж буй бөгөөд биеийн байдал нь сайжирч, тайзнаа эргэн ирж буй талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж буй.

Селин Дионыг Леди Гагатай дуэт дуулна гэж шуугьж байсан ч тэрбээр Эйфелийн цамхаг дээр ганцаараа дуулж, дөрвөн цаг үргэлжилсэн олимпын нээлтийн арга хэмжээг дээд цэгт нь хүргэв.

Тэрбээр Эйфелийн цамхгийн нэгдүгээр давхарт, гэрэлтдэг олимпын цагиргуудын дор төгөлдөр хуурчийн хамт зогсож Эдит Пиафын сонгодог "L'Hymne à l'Amour" дууг дууллаа.

"Хайртай Селин Дионоо хараад миний гар чичирч, би уйлж байлаа" гэж бичжээ.

Хөшүүн хүний хам шинж өвчин нь ховор тохиолддог мэдрэлийн эмгэг бөгөөд булчингуудыг сулруулдаг тул  түүний хоолойд нөлөөлсөн. Өдгөө 56 настай тэрээр өнгөрсөн зургадугаар сард ВВС-д өгсөн ярилцлагадаа хоолойгоо "сэргээх" эмчилгээ хийлгэсэн нь дахин дуулахад нь тусалсан гэжээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо "Тэр бол Канадын бэлэг тэмдэг, гайхалтай авьяастан бөгөөд өнөө орой тэнд байхын тулд маш их зүйлийг даван туулсан" гэж хэлсэн. Тэрээр нэмж "Селин, чамайг дахин дуулахыг харахад үнэхээр сайхан байна” гэжээ. Италийн дуучин Лаура Паусини "Хайртай Селин Дионоо хараад миний гар чичирч, би уйлж байлаа" гэж бичжээ.

Сүүлийн өдрүүдэд Селин Дионы байрлаж буй зочид буудлынх нь гадаа олон шүтэн бишрэгчид нь түүнийг харахаар хүлээсэн байна.

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657939
2 эможи

john
2024-07-27 15:47
sad
keyboard_arrow_up