Урт бууны холимог багийн төрөлд Н.Баяраа, О.Есүгэн нар 16 дугаар байр эзэллээ Урт бууны холимог багийн төрөлд Н.Баяраа, О.Есүгэн нар 16 дугаар байр эзэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Урт бууны холимог багийн төрөлд Н.Баяраа, О.Есүгэн нар 16 дугаар байр эзэллээ

2024 оны 7 сарын 27

Arslan.mn

Урт бууны 10 метрийн холимог багийн төрөлд О.Есүгэн, Н.Баяраа нар цэц сорилоо. Энэ дасгалд 28 баг буудсанаас О.Есүгэн 314.1 оноо, Н.Баяраа 311.4 оноо авч нийлбэр дүнгээр 625.4 оноогооор 16 дугаар байрт жагсав.

Уг дасгалд урьдчилсан шатанд эхний дөрвөн байр эзэлсэн нь медалийн төлөө өрсөлддөг. Тодруулбал БНХАУ-ын баг 632.2 оноогоор тэргүүлсэн бол 631.4 оноогоор БНСУ-ын баг алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарчээ.

Мөн 630.8 оноогоор гуравдугаарт бичигдсэн Казахстан, 629.7 оноогоор ард нь жагссан Германы баг хүрэл медалийн төлөө өрсөлдөх боллоо.

Финалд БНХАУ-ын баг алтан медаль хүртэж, Казахстан хүрэл медаль зүүв.

МЕДАЛЬ

  • Алт: БНХАУ
  • Мөнгө: БНСУ
  • Хүрэл: Казахстан
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657942
2 эможи

keyboard_arrow_up