Э.Ариунболд Олимпын хүрэл медальт Францын тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгалаа Э.Ариунболд Олимпын хүрэл медальт Францын тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.Ариунболд Олимпын хүрэл медальт Францын тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгалаа

2024 оны 7 сарын 27

Arslan.mn

"Парис 2024" зуны олимпын жүдо бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. Жүдо бөхийн эрэгтэй эмэгтэй хамгийн баг жингийн барилдаанууд өнөөдөр эхэлсэн бөгөөд Монголын шигшээ багийн хоёр тамирчин зодоглов.

Эрэгтэй -60 кг жинд Энхтайваны Ариунболд эхний шатанд Египетийн Сами Юүсритэй таарч цэвэр ялснаар шигшээ 16-д шалгарлаа.

Энхтайваны Ариунболд шигшээ 16-д Токиогийн олимпын хүрэл медальт, Европын аварга талбайн эзэн Францын 29 настай Лука Мхейдзэтэй барилдав. Францын тамирчин эхний вазари үнэлгээ авч тэргүүлж эхэлсэн бөгөөд барилдааны төгсгөлд дахин вазари үнэлгээ авснаар яллаа. Ийнхүү Э.Ариунболд тэмцээнээ дуусгав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657944
2 эможи

keyboard_arrow_up