Олимпын нээлтийн өмнө Парисын хурдны галт тэргэнд террорист халдлага гарав Олимпын нээлтийн өмнө Парисын хурдны галт тэргэнд террорист халдлага гарав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Олимпын нээлтийн өмнө Парисын хурдны галт тэргэнд террорист халдлага гарав

2024 оны 7 сарын 27

Arslan.mn

Францын Парис хотноо Олимпийн наадмын нээлтийн ёслолын өмнө олныг хамарсан хурдны галт тэрэгний замд зохион байгуулалттай "хорлон сүйтгэх ажиллагаа" болсон байна.

Тус хотын өндөр хурдны галт тэрэгний сүлжээнд террористууд халдсан учраас Парис руу орох, гарах галт тэрэг зогссож 800 мянган зорчигч гацсан аж.

Учир нь террористууд Парисаас гарах 4 том чиглэлийн төмөр замын цахилгаан холболтын бүх кабелийг шатааж, дэлбэлж, тасалснаас болж Парис руу орох, гарах бүх галт тэрэг зогсжээ. Улмаар асуудлыг шуурхай шийдсэний улмаас хэн ч бэртэж гэмтээгүй гэж мэдэгджээ.

Төмөр замын сүлжээнд учирч буй үр дагавар нь асар ноцтой бөгөөд Францын тагнуулын алба, хууль сахиулах байгууллагууд эдгээр гэмт хэргийн захиалагчдыг олохоор ажиллаж байгаа аж.

Энэ талаар Францын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Габриэль Аттал өчигдөр буюу баасан гарагт “хорлон сүйтгэх ажиллагааг” “бэлтгэлтэй, зохицуулалттай” хийсэн гэж мэдэгдэв. Парисын зүүн, баруун, хойд зүг рүү чиглэсэн шугамууд гэмтсэн гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657952
0 эможи

keyboard_arrow_up