Египетийн тамирчин Нада Хафез долоон сартай бие давхар ч олимпод оролцжээ Египетийн тамирчин Нада Хафез долоон сартай бие давхар ч олимпод оролцжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Египетийн тамирчин Нада Хафез долоон сартай бие давхар ч олимпод оролцжээ

2024 оны 7 сарын 30

Arslan.mn

Энэ жил 26 настай Египетийн туялзуур сэлэмчин Нада Хафез долоон сартай бие давхар ч олимпод оролцлоо. Тэрбээр эхний тойрогт учраа таарсан АНУ-ын тамирчин Элизабет Тартаковскиг 15:13-аар ялсан боловч хоёрдугаар шатанд БНСУ-ын Жён Ха Ёнгд 7:15-аар дийлджээ. 

Олимпын тэмцээнээ өндөрлүүлсний дараа өөрийн инстаграм хуудсаар дамжуулан бие давхар гэдгээ зарлажээ.

Египет тамирчин бүсгүй 2014 оноос хойш илд сэлэмний төрөлд (sabre) шигшээ багийн гишүүн болсон. Түүнээс хойш 2016, 2020, 2024 оны олимпод оролцсон нь энэ юм. 

Туялзуур сэлэмний төрөлд хүч сорихоосоо өмнө гимнастикаар хичээллэдэг байв. Тэр ч бүү хэл улсынхаа аваргаар тодорч байсан удаатай.

Спортоор хичээллэхээс гадна Каирын их сургуулийг эм найруулагчаар төгссөн. Өдгөө клиник эм зүйчээр ажилладаг аж.

 

Эх сурвалж: BBC  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657982
2 эможи

заланбямбаа цэнд
2024-08-02 01:52
Маш схан
Зочин
2024-07-31 17:31
mundag emegtei yuma
keyboard_arrow_up