Буудлагын төрөлд 51 Настай Туркын тусгай ажилтан Олимпын мөнгөн медаль хүртлээ Буудлагын төрөлд 51 Настай Туркын тусгай ажилтан Олимпын мөнгөн медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 03, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Буудлагын төрөлд 51 Настай Туркын тусгай ажилтан Олимпын мөнгөн медаль хүртлээ

2024 оны 8 сарын 01

Arslan.mn

Туркийн гар бууны тамирчин Юсуф Декичийн зураг цахим орчинд од болов. Өдгөө 51 настай турк эр тав дахь олимптоо оролцоод анхны медалиа авсан юм. Тодруулбал 10 метрийн хийн гар бууны холимог багийн дасгалд Севвал Ильяда Тарханы хамт мөнгөн медаль хүртжээ.

Чихэвч, нүдний хаалт, линзгүй, гараа халаасандаа шургуулаад энгийн нүдний шилтэй зогсох түүний зураг Х платформд нэг өдрийн дотор 60 сая хандалт авчээ.

Олимпын буудлагын төрөлд оролцож буй ихэнх тамирчин нүдний хаалт болон линзтэй оролцдог. Ингэснээр байг бүдгэрүүлэхгүй, линз нь илүү оновчтой харахад тусалдаг бол чихэвч нь орчны дуу шуугианыг дарахад нөлөөлдөг байна.

Хэдийгээр олимпоос анхны медалиа авсан ч Ю.Декич улсынхаа аваргаар олон удаа тодорч, гар бууны хэд хэдэн дасгалд рекорд эзэмшдэг. Тэр ч бүү хэл 2006 онд Армийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээр 25 метрийн гар бууны дасгалд алтан медаль хүртэхдээ 597 оноо авч, дэлхийн рекорд тогтоож байв.

Мөн ДАШТ-ээс таван медаль хүртсэний хоёр нь алтан медаль аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658000
2 эможи

Зочин
2024-08-01 20:47
Чавхаар 20 метрт болжморыг гаргадаггүй байлаа, энх тайвны гүүрэн доор алтан хараацайн цусыг нь хольдог байлаа
keyboard_arrow_up