Камала Харрис өөрийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчээр Тим Уолцыг сонголоо Камала Харрис өөрийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчээр Тим Уолцыг сонголоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Камала Харрис өөрийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчээр Тим Уолцыг сонголоо

2024 оны 8 сарын 07

Arslan.mn 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Камала Харрис өөрийн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Миннесота мужийн захирагч Тим Уолцыг сонгож байгаагаа өчигдөр зарлажээ.

Энэ сарын дундаар Чикагод зохион байгуулагдах Ардчилсан Намын үндэсний чуулганаар Харрисыг албан ёсны нэр дэвшигчээр зарлах юм.

Тэрбээр чуулганаас өмнө намынхаа санал өгөх эрх бүхий төлөөлөгчдийн ихэнхийн дэмжлэгийг аваад байгаа.

“Тим бол Миннесотагийн ард иргэдийн төлөө бүхнийг хийсэн гайхалтай туршлагатай, тулаанд шалгарсан удирдагч юм. Тэр манай сонгуулийн кампанит ажилд төдийгүй дэд ерөнхийлөгчийн албан тушаалд ч бас зарчимтай манлайллыг авчирна гэдгийг би мэдэж байна” гэж Харрис мэдэгджээ.

Дундад өрнөдийн бүсийн Миннесота мужийн захирагчаар хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллаж буй Уолц нь багш, дунд сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, конгрессын гишүүн, Үндэсний Гвардын офицер байсан хүн тул Америкийн консерватив үзэлтнүүдэд таалагдах нэр дэвшигч гэж ажиглагчид үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658077
0 эможи

keyboard_arrow_up