Монголд Rain-г үзэхийн тулд баян хүүхнүүд 2 сая төгрөгийн таксан дээр очерлож байна
БНСУ-ын СУПЕР ОД, дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин RAIN монголд тоглолтоо хийх гэж буй. SUPER CONCERT-ийн онцлох уран бүтээлчдээр дэлхийн алдарт дуучин Rain, 2NE1-хамтлагийн Dara, Bloo нар оролцож байгаа билээ.
Энэ жилийн хувьд томоохон шоу тоглолтын тэсрэлт "RAIИ" байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн.
Тэгвэл Монголд анх удаагаа ирж буй RAIN-ны тоглолтыг үзэхээр баян хүүхнүүд 2 сая төгрөгийн таксан дээр очерлож байгаа сурагтай. Учир нь "VIP" такс дууссан тул "VVIP" тасалбар худалдаанд гарчээ.
Уг таксны багцад ширээ дүүрэн Моёт оргилуун дарс, уух зүйлс багтсан гэнэ. Тав тухтай орчинд илүү ойроос тоглолтыг мэдрэх боломжтой аж.
Дашрамд сонирхуулахад, Ази хүүхнүүдийн хамгийн хүсэмжит "краш"-уудын жагсаалтыг RAIN тэргүүлсэн байна.