COVID-19: Москвад вакцинжуулалтын бүртгэл эхэлжээ COVID-19: Москвад вакцинжуулалтын бүртгэл эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Москвад вакцинжуулалтын бүртгэл эхэлжээ

2020 оны 12 сарын 04

Өчигдөр ОХУ-д коронавирусийн халдварынх тохиолдол 28145 бүртгэгджээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр хоногийн үзүүлэлт юм. 

Өмнө нь хамгийн дээд үзүүлэлт болох 27 543 тохиолдол 11 дүгээр сарын 27-нд бүртгэгдэж байсан юм. Үүний дараа хоногийн өсөлт гурван өдөр буурч, мягмар гаригт бага зэрэг өсч 26 402 болсон бол лхагва гаригт өдрийн дунджаас 1000-аар бага тохиолдол бүртгэгдэж байжээ. 

Пүрэв гарагт өөр нэг дээд үзүүлэлт бүртгэгдсэн нь хоногт эдгэрч, эмнэлгээс гарсан хүмүүсийн тоо аж. Оросын шуурхай штабын мэдээлснээр, хоногт 29502 хүн эдгэрч эмнэлгээс гарсан нь урьд өмнөхтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм байна.

Мөн өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар хонот бүртгэгдсэн нас баралд 554 байжээ. Үүнээс хоёр хоногийн өмнө нас баралт ихээр бүртгэгдэж байсан бөгөөд лхагва гарагт 589 нас баралт, мягмар гарагт 569 бүртгэгдэж байсан гэнэ.

Тэгвэл ОХУ-д коронавирусийн вакцин хийлгэх бүртгэл нээгдэх юм байна. Одоогоор зөвхөн эмч, багш, нийгмийн ажилтнууд бүртгүүлнэ гэж хотын дарга Сергей Собянин мэдэгджээ.

Орост цар тахал эхэлснээс хойш 2375546 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 1859851 хүн эдгэрч, 41607 хүн нас баржээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621764
0 эможи

Зочин
2020-12-04 12:31
keyboard_arrow_up