Манжуур хотод халдварын 60 тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
2021 оны 11 сарын 30
БНХАУ-ын Манжуур хотын оршин суугчдыг коронавирусийн шинжилгээнд хамруулах үеэр халдварын 60 тохиолдол илэрсэн талаар Global Times мэдээлсэн байна.
Тиймээс Манжуур хотод бүхий л нислэг, нийтийн тээврийг зогсоосон байна. Тодруулбал, бямба гарагаас эхлэн нислэг, галт тэрэг, автобус, такси үйлчилгээг бүрэн зогсоожээ. Хотоос гарах, хот руу орох бүхий л цэгүүд дээр хөдөлгөөнийг 24 цагаар хянах хяналтын цэг гарч, орж, гарч байгаа хүмүүс, тээврийн хэрэгсэлд хяналт, ажиглалт хийж байгаа гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
633044
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: