Тувад ОМИКРОН илэрч, IV сар хүртэл ХӨЛ ХОРИО тогтоолоо Тувад ОМИКРОН илэрч, IV сар хүртэл ХӨЛ ХОРИО тогтоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тувад ОМИКРОН илэрч, IV сар хүртэл ХӨЛ ХОРИО тогтоолоо

2022 оны 1 сарын 18

ОХУ-ын Тувад өнгөрсөн Бямба гарагт омикрон хувилбарын халдвар анх удаа бүртгэгдсэн. Одоогийн байдлаар хоёр өвчтөний биеийн байдал хүндрээгүй, эмчийн хяналтад байгаа юм.

Халдварлах чадвар өндөр омикрон хувилбар бүртгэгдсэнээр Тувад юуны өмнө олон нийтийн арга хэмжээ, тэр дундаа Цагаан сарын баярыг цуцаллаа.  

Тувагийн тэргүүн Владислав Ховалыг “Дөрөвдүгээр сарын 1 хүртэл ямар ч олон нийтийн арга хэмжээ зохиож болохгүй. Компани, албан газрууд ажилтнуудынхаа 30 хувийг зайнаас ажиллуулна. Давхар биетэй, архаг өвчтэй, 60-аас дээш насны ажилтнуудыг заавал зайнаас ажиллуулна. Компьютер тоглоом, шөнийн клубыг хаана. Эрдэмтдийн саналыг сонссоны үндсэн дээр ийм шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
633849
1 эможи

keyboard_arrow_up