“Nike” компани ОХУ-ын зах зээлээс бүрэн гарна “Nike” компани ОХУ-ын зах зээлээс бүрэн гарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Nike” компани ОХУ-ын зах зээлээс бүрэн гарна

2022 оны 6 сарын 24

Arslan.mn

“Nike” компани ОХУ-ын зах зээлээс бүрэн гарж буйгаа пүрэв гарагт (2022.06.22) мэдэгджээ. Украины дайны улмаас тус компани өнгөрсөн гуравдугаар сард ОХУ дахь бүх салбарынхаа үйл ажиллагааг түр зогсоосон. Гэсэн хэдий ч тэрхүү шийдвэрийг гаргаснаас гурван сарын дараа “Nike” ОХУ-ын зах зээлээс бүрэн гарч буй Барууны орны компаниудын эгнээнд орох шийдвэр гаргалаа.

Орос дахь бүх салбараа бүрэн хааж буйгаа “Nike” компани “ОХУ-ын зах зээлийг орхин гарах шийдвэрийг Nike гаргалаа. Бид ирэх саруудад ажилчдаа бүрэн дэмжихийн хажуугаар үйл ажиллагаагаа зогсоохыг хамгийн тэргүүн зорилгоо болгоно” хэмээн мэдэгдсэн юм. Дайны улмаас ОХУ-ын зах зээлийг бүрэн орхин гарсан Барууны томоохон компаниудад “Renault”, “McDonald’s” нар багтаж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638221
1 эможи

keyboard_arrow_up