Хятад улс Тайвань  дахь цэргийн сургуулилтаа ЭРЧИМЖҮҮЛЭВ Хятад улс Тайвань дахь цэргийн сургуулилтаа ЭРЧИМЖҮҮЛЭВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хятад улс Тайвань дахь цэргийн сургуулилтаа ЭРЧИМЖҮҮЛЭВ

2022 оны 8 сарын 08

Arslan.mn

Бээжин, Вашингтоны хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан Хятад улс Тайвань  дахь цэргийн сургуулилтаа эрчимжүүлэв. Мөн АНУ-ын спикер Нэнси Пелосигийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын дараа Хятадын Гадаад хэргийн яам өнөөдөр түүний эсрэг хориг арга хэмжээ авахаа зарлалаа. Бээжин энэ айлчлалыг “дотоод хэрэгт нь  бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон” гэж дүгнэсэн. Харин  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен тус айлчлалд цэргийн хариу арга хэмжээ авч буйг “илэн далангүй өдөөн хатгасан” гэж тодорхойлоод байна.

Пелосигийн айлчлал Хятад улсыг арлын эргэн тойрон дахь долоон бүсэд цэргийн сургуулилт явуулахад хүргэсэн бөгөөд сүүлийн хоёр өдөр 100 гаруй байлдааны онгоц, 10 байлдааны хөлөг онгоц оролцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639153
3 эможи

keyboard_arrow_up