БНХАУ-д амьтнаас хүнд дамжих шинэ төрлийн ВИРУС ИЛЭРЧЭЭ
Судлаачид сүүлийн үед Хятадад бүртгэгдээд буй шинэ төрлийн вирусыг судалж байна. “Лангья Хенипавирус” буюу “LayV” вирус нь 2018 оны сүүлээр Хятадын зүүн хойд нутгийн Шаньдуэн болон Хэнань мужид анхлан илэрсэн ч өнгөрсөн долоо хоногт эрдэмтэд албан ёсоор илрүүлжээ.
Уг вирус нь амьтнаас хүнд халдварлаж байгаа бөгөөд тархалтад нь хяналт шинжилгээ хийж буй талаар шинжээчид болон Тайваний эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. Судлаачид зэрлэг амьтдад шинжилгээ хийхэд 262 сохор номингийн дөрөвний нэгээс илүү хувьд нь LayV вирус илэрсэн байна. Улмаар судлаачид энэхүү вирусийг тээгч нь сохор номин байх магадлалтай гэж үзжээ. Мөн тэжээвэр ямааны хоёр, нохойны таван хувьд нь илэрчээ.
Халдвар илэрсэн хүмүүст ханиалгах, халуурах, гүйлгэх, хоолны дуршил буурах, булчин өвдөх шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд халдварласан хүмүүст халуурах шинж тэмдэг хамгийн түгээмэл илэрч байгаа аж. Халдварласан хүмүүсээс нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Вирус хүн хооронд халдварласан эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгааг судлаачид хэллээ. Халдварын 35 тохиолдлын дийлэнх нь тариаланчид болон үйлдвэрийн ажилчид юм байна.