Японы парламентын 100 гаруй гишүүн Эв Нэгдлийн сүмтэй холбоотой нь тогтоогджээ Японы парламентын 100 гаруй гишүүн Эв Нэгдлийн сүмтэй холбоотой нь тогтоогджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Японы парламентын 100 гаруй гишүүн Эв Нэгдлийн сүмтэй холбоотой нь тогтоогджээ

2022 оны 8 сарын 14

Японы парламентын 712 гишүүний 100 гаруй нь Эв Нэгдлийн сүмтэй ямар нэг байдлаар холбоотой, тэдгээрийн 80 орчим хувь нь эрх баригч Либерал Ардчилсан намын гишүүд болохыг Бямба гарагт Кёодо агентлагийн явуулсан судалгааны үр дүн харуулжээ.

Arslan.mn

Ерөнхий сайд агсан Абэ Шинзо өнгөрсөн сард халдлагад өртөж амиа алдсаны дараа Мүүний шашин гэгддэг энэхүү шашны байгууллагын асуудал хурцаар яригдаж эхэлсэн юм.

Нийт 106 хууль тогтоогч Эв Нэгдлийн сүмээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцох зэргээр тус байгууллагатай нэр холбогдож байсныг судалгаа харуулжээ.

Эдгээрээс 82 нь ерөнхий сайд Фүмио Кишидагийн тэргүүлдэг Либерал Ардчилсан намын гишүүд байсан байна.

Өнгөрсөн Лхагва гарагт Кишида олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор засгийн газрын танхимдаа халаа сэлгээ хийсэн юм.

Гэсэн хэдий ч шинэ танхимын долоон сайд, дэд сайдын түвшний 20 албан хаагч Эв Нэгдлийн сүмтэй ямар нэг байдлаар холбогдож байсныг Кёодо агентлагийн судалгаа харуулжээ.

1954 онд Өмнөд Солонгост байгуулагдсан Эв Нэгдлийн сүм анх коммунизмын эсрэг үзэл номлолоороо либерал улс төрчдийн анхаарлыг татаж, Японд түгээн дэлгэрүүлэхэд нөлөөлсөн гэдэг. Фүмио Кишидагийн тэргүүлдэг Либерал Ардчилсан намын нэр хүндийг унагаж буй нэг хүчин зүйл нь Эв Нэгдлийн сүмтэй холбоотой дуулиан болж байна.

 

Эх сурвалж: Kyodo News

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639342
1 эможи

keyboard_arrow_up