ОХУ хоригдлуудад эрх чөлөө, мөнгө амлан ДАЙНД ЯВУУЛЖ байна ОХУ хоригдлуудад эрх чөлөө, мөнгө амлан ДАЙНД ЯВУУЛЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ хоригдлуудад эрх чөлөө, мөнгө амлан ДАЙНД ЯВУУЛЖ байна

2022 оны 8 сарын 15

Arslan.mn

Оросын эрх баригчид бүх нийтийн цэрэг татлага зохион байгуулж чадахгүй байна. Хэрвээ ийм үйлдэл гаргавал олон нийтийн эсэргүүцэлтэй тулна гэсэн болгоомжлол бий. Тавдугаар сард “The Moscow Times” сонин эрх баригчид дайнд сайн дураар явах эрчүүдэд $5.200-той тэнцэх нэг удаагийн мөнгөн шагнал амлаж байгаа тухай мэдээлж байв. Гэтэл Кремль шоронгийн ялтнуудад эрх чөлөө, эд баялаг амлаж дайнд явуулж буй нь батлагджээ. Украинд аймшигт, цус урсгасан довтолгоо 6 сар явуулсаны дараа энгийн армийн хүч суларчээ. Сар гаруй үргэлжилсэн мөрдлөгийн үр дүнд CNN агентлаг Орос хоригдлууд болон төрөл төрөгсөд, найз нөхөдтэй нь ярилцсан байна. Барууны орнуудын мэдээллээр дайралт эхэлснээс хойш Оросын 75.000 орчим цэрэг амь үрэгдэж, шархаджээ (Кремль үүнийг үгүйсгэсэн). Нэрээ нууцалсан хоригдол хэлэхдээ:

"Долдугаар сард хувийн цэргийн компанийн үл мэдэгдэх этгээдүүд шоронд ирсэн. Тэд дайнд явсанаар 6 сарын дараа өршөөл үзүүлэх, сард 100.000-200.000 рублийн шагнал санал болгосон. Энэ саналыг хүлээн авч хөтөлбөрт хамрагдвал Ростов мужид хоёр долоо хоногийн сургалтад сууна гэсэн. Нийт 50 хоригдол сонгон шалгаруулах ёстой ч 400 хоригдол хүсэлт гаргасан гэж сонссон"гэжээ. "Сүүлийн гурван долоо хоногт [7-р сард] Оросын мянга мянган хоригдлыг элсүүлж, дайнд илгээх төслийн маш том давалгаа гарч байна" гэж хоригдлуудыг хамгаалах Gulagu.net группын тэргүүн Владимир Осечкин хэлэв.

В.Осечкин хэлэхдээ:

"Цэрэг татахдаа нас барвал гэр бүлд нь таван сая рубль (82.000 доллар) олгоно гэж амалсан байна. Гэвч энэ нь ямар ч баталгаа байхгүй, бодит гэрээ байхгүй. Энэ бол хууль бус зүйл"гэжээ.

Хоригдлуудыг Украины байрлалын галыг татахын тулд өгөөш болгон ашиглаж, Оросын энгийн армид хариу цохилт өгөх боломж бүрдүүлдэг гэж В.Овечкин таамаглаж байна. "Тэд эхлээд явж, Украины арми тэднийг хараад цохилт өгдөг. Дараа нь Оросын цэргүүд Украинчууд хаана байгааг хараад, тэр газрыг бөмбөгддөг" гэж тэр хэлэв. CNN аль хэдийн фронт руу илгээгдсэн хоригдлуудын хамаатан садны руугаа солилцсон чат мессежийг баримт болгон нийтэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
2
yay an post
1
sad an post
2
ouch an post
2
confuse an post
1
angry an post
639369
15 эможи

эмээ
2022-08-18 13:09
Дэлхийн 2 р дайны үед торгуулийн сумангууд гайхамшигтай байсныг юм уншдаг хүмүүс мэдэх байх
Зочин
2022-08-18 12:38
Дэлхийн 2-р дайн уу? Тэгээд байрлал илрүүлээд л араас нь арми нь ороод л ккк...
Орхон
2022-08-16 16:50
Нийтэлж байгаа зүйлдээ өөрөө итгэдэг болов уу?
Зочин
2022-08-16 14:07
Торгуулийн суман киноны дараагийн ангийн "жүжигчид" хөөрхийдөө..
Зочин
2022-08-16 14:07
Торгуулийн суман киноны дараагийн ангийн "жүжигчид" хөөрхийдөө..
Helgui dada
2022-08-15 21:33
нарсанд үхсэнээс наранд байлдаж явсан ни дээр бхо
Баатар Баатар
2022-08-15 14:07
Худлаа худлаа наад дайнаа зогсоо.
keyboard_arrow_up