В.Путины “газар нутгаа өргөжүүлэх“ талаарх мэдэгдлийг 14.00 /Улаанбаатарын цагаар/ цагт цацна В.Путины “газар нутгаа өргөжүүлэх“ талаарх мэдэгдлийг 14.00 /Улаанбаатарын цагаар/ цагт цацна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

В.Путины “газар нутгаа өргөжүүлэх“ талаарх мэдэгдлийг 14.00 /Улаанбаатарын цагаар/ цагт цацна

2022 оны 9 сарын 21

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэл олон улсын анхаарлын төвд байна. Түүнийг Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн БНУ, сүүлд цэргийн ажиллагаагаар хяналтад авсан Херсон, Запорожье зэрэг мужийг бүх нийтийн санал асуулга явуулах замаар ОХУ-д нэгтгэх асуудлыг хөндөнө гэх мэдээлэл ийнхүү олны анхаарлыг татах шалтгаан болоод буй юм.

Мэдэгдлийг өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны орой 20.00 цагт /Улаанбаатарын цагаар 21-ний 01.00 цаг/ шууд хийнэ гэж байсан ч дараа нь мэдэгдлийг хийдгээрээ хийх ч “Алс Дорнодын ард иргэд сэрсний дараа” буюу 21-ний өдөр видео бичлэгээр олон нийтэд хүргэхээр болсон байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, мэдэгдлийг өнөөдөр 09.00-10.00 цагийн хооронд дамжуулахаар болжээ. Энэ нь Улаанбаатарын цагаар 14.00 цаг юм.

ХААНААС ҮЗЭХ ВЭ

“Россия 24”, ”Нэгдүгээр суваг” телевизээр цацагдана.

ЮУ ЯРИХ ВЭ

Мэдэгдлээрээ яг юуны тухай ярих талаар баттай мэдээлэл одоогоор нээлттэй эх сурвалжид алга. Гэхдээ өмнөтгөлд бичсэнчлэн, Донецк, Луганскийн БНУ, Запорожье, Херсон мужуудад явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнг танилцуулж магадгүй гэсэн хүлээлт байна.

Дээрх субъектүүдээс Донецкийн БНУ-ын тэргүүн Денис Пушилин ОХУ-д нэгдэх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
4
640581
33 эможи

keyboard_arrow_up