В.Путины мэдэгдлээс хойш нэг хоногийн дотор ОХУ-ын 261 иргэн манай улсад орж иржээ
2022 оны 9 сарын 22
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр өглөө Украинд байлдах хүчээ нэмэгдүүлэхээр бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарлаад буй. Энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-аас гадагш нисэх ихэнх нислэгийн тасалбар зарагдаж дууссан аж.
Энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий газраас тодруулахад, “Алтанбулаг боомтоор 2022.09.20-ны өдөр ОХУ-аас Монгол Улс руу 263 иргэн орж ирсэн бол 2022.09.21-н буюу өчигдрийн байдлаар тус улсаас манай улс руу 261 иргэн орж ирсэн байна. Мөн боомтод ямар нэг бөөгнөрөл үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
2
2
640658
9 эможи
Зочин
2022-09-23 01:31
Угаасаа л манайхан ч маш ихээр ордог шүүдээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: