Ши Жиньпин суудлаасаа огцорсон тухай цуу яриаг няцааж олон нийтийн өмнө гарлаа Ши Жиньпин суудлаасаа огцорсон тухай цуу яриаг няцааж олон нийтийн өмнө гарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ши Жиньпин суудлаасаа огцорсон тухай цуу яриаг няцааж олон нийтийн өмнө гарлаа

2022 оны 9 сарын 29

Arslan.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин төв Азид айлчилсныхаа дараа олон нийтийн өмнө гаралгүй удсан. Үүнээс улбаалж олон нийтийн дунд Хятадад төрийн эргэлт гарч, Ши Жиньпин суудлаасаа огцорсон тухай цуу яриа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан билээ.

Тэгвэл Хятадын дарга уг цуу яриаг ор үндэслэлгүй болохыг баталж, олон нийтийн өмнө гарсан байна. Тэрээр нийслэл Бээжин хот дахь үзэсгэлэнд оролцсоныг өчигдөр Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Ирэх сард болох бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар Ши Жиньпин улиран сонгогдохоор бэлтгэлээ базааж байна гэж олон улсын эх сурвалжууд өмнө нь мэдээлээд байсан юм. 

Бээжингийн үзэсгэлэнгийн танхимд Ши даргын хамт төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян болон Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд бүгд байлцжээ. Ши Жиньпин коронавируст цар тахал тархаж эхэлснээс хойш гурван жил орчмын турш гадаад оронд айлчлаагүй байсан бөгөөд Узбекстан дахь айлчлалаа дуусгаж энэ сарын 16-ны өдөр эх нутагтаа ирсэн ч өнгөрсөн хоёр долоо хоногийн турш нам жим байсан юм. Хотын төвөөр цэрэг армийн зориулалттай техник хэрэгсэл явж буй баталгаагүй бичлэг цацагдаж, ковидын улмаас олон тооны нислэг цуцалсан зэрэг нь түүнийг гэрийн хорионд орсон мэт харагдуулаад байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640883
0 эможи

keyboard_arrow_up