Владимир Путин: Энэ бол дэд бүтцийн чухал байгууламжуудыг устах зорилготой ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА Владимир Путин: Энэ бол дэд бүтцийн чухал байгууламжуудыг устах зорилготой ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Владимир Путин: Энэ бол дэд бүтцийн чухал байгууламжуудыг устах зорилготой ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА

2022 оны 10 сарын 10

Arslan.mn

Крымийн гүүрийг Украины аюулаас хамгаалах алба дэлбэлсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр ОХУ-ын мөрдөн байцаах товчооны тэргүүн Александр Бастрыкинтай уулзахдаа ингэж хэлсэн байна.

“Энэ бол Оросын иргэний зориулалттай дэд бүтцийн чухал байгууламжуудыг устах зорилготой террорист халдлага гэдэг нь эргэлзээгүй. Үүнийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, ашиг хүртэгч нь Украины аюулаас хамгаалах алба юм” гэж Путин энэ үеэр хэлжээ.

Халдлагыг зохион байгуулахад Оросын иргэд, гадаад улс орнууд тусалсныг Бастрыкин энэ үеэр бас хэлсэн байна.

Халдлагад ашигласан шатахуун тээвэрлэгч автомашин өмнө нь Болгар, Армени, Гүрж, Умард Осет, Краснодарын хязгаараар зорчсон баримтыг илрүүлснээ тэр Путинд мэдээлжээ. Бямба гарагийн өглөө Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог гүүрэнд хүчтэй дэлбэрэлт болж, авто замын нэг урсгал нь эвдэрч, нурсан юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
641223
1 эможи

keyboard_arrow_up