ОХУ-ын Эрхүү хотод байрлах орон сууцан дээр байлдааны Су-30 онгоц унасан тул ОНЦ БАЙДАЛ зарлалаа ОХУ-ын Эрхүү хотод байрлах орон сууцан дээр байлдааны Су-30 онгоц унасан тул ОНЦ БАЙДАЛ зарлалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Эрхүү хотод байрлах орон сууцан дээр байлдааны Су-30 онгоц унасан тул ОНЦ БАЙДАЛ зарлалаа

2022 оны 10 сарын 26

Arslan.mn

ОХУ-ын Эрхүү хотын Ново-Ленинод байрлах орон сууцан дээр байлдааны Су-30 онгоц унасан тул хотын захирагч Руслан Болотов тус дүүрэгт аравдугаар сарын 23-ны 20:00 цагаас эхлэн онц байдал зарлажээ.

Албаныхны мэдээлснээр ослын улмаас тус дүүргийн 150 өрх цахилгаангүй болсон аж. Орон гэргүй болсон иргэдийг түр орогнох төв рүү нүүлгэн шилжүүлж, гэр нь сүйрсэн хоёр өрхөд тус бүр 100 мянган рубль өгөхөөр болов.

Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев ярихдаа “Өчигдөр гэрээ алдсан иргэдэд паспортыг нь нөхөн олгосон. Өнөө өглөө мужийн зүгээс өрх бүрт 100 мянган рублийн тусламж үзүүлэхээр болсон. Өдөр гэхэд дансанд нь орно” гэжээ.

Байлдааны Су-30 онгоцоор туршилтын нислэг үйлдэж байсан бөгөөд ослын улмаас хоёр нисгэгч хоёулаа амиа алджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641782
1 эможи

keyboard_arrow_up