“Путины тогооч” буюу Евгений Пригожин гэж хэн бэ? “Путины тогооч” буюу Евгений Пригожин гэж хэн бэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Путины тогооч” буюу Евгений Пригожин гэж хэн бэ?

2023 оны 6 сарын 24

Arslan.mn

Төрийн эсрэг зэвсэгт бослого гаргаад буй Евгений Пригожиныг товч танилцуулж байна. 

Тэрээр Ленинградад /одоогийн Санкт Петербург/ 1961 онд төрсөн. Анх 1979 онд хулгайн хэргээр баригдаж тэнсэн авч, 1981 онд дээрэм, залилангийн хэргээр 12 жилийн ял аван 1988 онд өршөөлөөр суллагдсан. 

ЗХУ задарсны дараагаас бизнест хөл тавьж, Санкт Петербургийн анхны сүлжээ хүнсний дэлгүүр, казиног байгуулж, бусад бизнест ч орсон. 

1995 оноос рестораны бизнест хөл тавьснаар хожим Путинтэй холбогдох үндэс нь тавигдсан бөгөөд 2000-аад оноос эхлэн түүний компаниуд Оросын төрийн хоолны тендерүүдийг авч, Буш, Ширак тэргүүтэй гаднын томоохон зочид ч Орост очихдоо Пригожиний ресторанаар үйлчлүүлэх болжээ. Энэ хугацаанд Пригожин Путинтэй ч ойртож, халаас нь ч зузаарсаар байв. Ийм ч учраас түүнийг “Путины тогооч” гэдэг байв. 

Сүүлийн жилүүдэд түүнийг Оросын хөлсний цэргийн Вагнер бүлэгтэй холбоотой гэж мэдээлж эхэлсэн ч тэрээр Украины дайн эхэлтэл энэ мэдээллийг үгүйсгэж байсан. 

Харин өнгөрсөн 9 дүгээр сард Вагнер бүлгийг тэртээ 2014 онд Донбасст ОХУ-ын Зэвсэгт хүчнийг дэмжих зорилгоор байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, Вагнерын үйл ажиллагаа ч Санкт-Петербургт төв байраа нээж ил болсон. 

Тэр цагаас хойш Украины дайнд Вагнерын оролцоо ч нэмэгдэж, Пригожин ч танигдахтайгаа зэрэгцээд ОХУ-ын Батлан хамгаалах салбарын удирдлагуудтай шууд сөргөлдөж эхэлсэн. Батлан хамгаалахын сайд Шойгу, ЗХЖШ-ын дарга Герасимов, Украин дахь хүчний командлагч асан Суровикин нар түүний гол бай. 

Харин Шойгу, Пригожин хоёрын зөрчил оргилдоо хүрч, харилцан зэвсэг агсахад Путин Пригожин биш Батлан хамгаалах яамны талд зогссоноор Пригожин ОХУ-тай дайтаж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
1
angry an post
648415
9 эможи

Зочин
2023-06-25 07:23
С өө ргөлдөөд хаа хүрэхэв ээ
keyboard_arrow_up