Солонгост эмч нар Засгийн газраа эсэргүүцэж, ажил хаяад байна Солонгост эмч нар Засгийн газраа эсэргүүцэж, ажил хаяад байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Солонгост эмч нар Засгийн газраа эсэргүүцэж, ажил хаяад байна

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

Өмнөд Солонгост засгийн газар болон эмч нарын хооронд зөрчилдөөн үүсээд байгаа юм. Энэ нь Засгийн газар жилд авах анагаахын оюутны квотыг хоёр мянгаар нэмэх шийдвэр гаргасантай холбоотой аж. Үүний хариуд Сөүлийн томоохон эмнэлгийн дадлагажигч эмч нар ажлаа өгөх болсон.

Тодруулбал “Asia Medical Center”, “Samsung Medical Center”, “Severance Hospital”, “Seoul National University Hospital”, “Seoul St.Mary’s Hospital”-ийн дадлагажигч эмч нар өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн юм.

БНСУ-ын Эрүүл мэндийн хоёрдугаар дэд сайд Пак Мин Сү мягмар гарагийн /2024.02.20/ байдлаар нийт 8,816 дадлагажигч эмч буюу резидентүүдын 71.2 хувь нь ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн гэжээ. Тэдний 7,813 нь ажлын байраа орхин явсан байна.

Үүний улмаас тэдгээр эмнэлгүүдэд төлөвлөгөөт мэс заслуудын тоо багасаж эсвэл хугацааг нь хойшлуулах болжээ. Резидент эмч нар хууль ёсны дагуу эмчийн мэргэжлээ хүлээлгэн өгөөгүй тохиолдолд засгийн газраас тушаавал ажилдаа очих шаардлагатай. Учир нь эмч нар нэн чухал ажилчдын төрөлд багтдаг юм.

Өмнөд Солонгосын засгийн газар 6,112 дадлагажигч эмчийг ажилдаа буцахыг тушаажээ. Тус улсад ойролцоогоор 13 мянган резидент эмч дадлагажиж байгаа юм. БНСУ-ын засгийн газар дадлагажигч нар ажил хаяж буйгаас үүсэх эрүүл мэндийн салбарт үүсэж болох хүндрэлийг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авчээ.

Тухайлбал улсын 97 эмнэлгийн ажиллах хугацааг уртасгаж, цэргийн 12 эмнэлэгт яаралтай эмчилгээний тасаг нээсэн байна. Солонгосын дадлагажигч резидентүүдийн холбоо мэдэгдэл гаргахдаа анагаахын оюутны тоог нэмэх шийдвэрээ цуцлахыг шаардсан юм.

Солонгосчуудын хувьд засгийн газрын шийдвэрийг дэмжиж, эмч нар ажил хаях болсныг эсэргүүцэж байгаа. БНСУ-ын Эрүүл мэнд, эмнэлгийн ажилтнуудын эвлэлээс өнгөрсөн арван хоёрдугаар сард явуулсан санал асуулгаар хүмүүсийн 89.3 хувь нь оюутны тоог нэмэхийг дэмжиж, 85.6 хувь нь эмч нар ажил хаяхын эсрэг байр суурь илэрхийлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654909
0 эможи

Хаха
2024-02-22 14:06
Монголоос өөр шуналтай лалрууд баян байж
keyboard_arrow_up