ОХУ: 6,000 хүний суудалтай концертын танхимд халдлага гарсны улмаас 40 хүн алагдаж, 100 хүн шархадлаа ОХУ: 6,000 хүний суудалтай концертын танхимд халдлага гарсны улмаас 40 хүн алагдаж, 100 хүн шархадлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ: 6,000 хүний суудалтай концертын танхимд халдлага гарсны улмаас 40 хүн алагдаж, 100 хүн шархадлаа

2024 оны 3 сарын 23

Arslan.mn

Баасан гарагийн орой ОХУ-ын нийслэл Москва хотын захад оршдог Crocus City Hall концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 40 хүн алагдаж, 100 гаруй хүн шархаджээ.

Пикник рок хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү хэд хэдэн зэвсэгт этгээд автомат буугаар гал нээж эхэлсэн байна.

Энэ үеэр концертын танхимд их хэмжээний гал гарч, дээврийн зарим хэсэг нуржээ.

“Болсон явдлын талаар, авч буй арга хэмжээний талаар ерөнхийлөгч бүх мэдээллийг тогтмол авч байгаа” гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Томоохон гэмт хэргүүдийг мөрддөг Оросын Мөрдөн Байцаах Товчоо уг халдлагад “терроризмын хэрэг” үүсгэн шалгаж байгаагаа мэдэгджээ.

Оросын эрх баригчид Москва хотын нисэх буудал, төмөр замын өртөөнүүдийн харуул хамгаалалтыг чангатгасан байна.

“Үл таних этгээдүүд Crocus City Hall төвд гал нээсэн. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна” гэж Оросын онцгой байдлын яам мэдээлжээ.

Халдлага гарсан концертын танхим нь 6,000 хүний суудалтай юм.

Оросын сошиал орчинд эмх замбараагүй гүйлдэж буй хүмүүс, газарт хөдөлгөөнгүй хэвтэх хүмүүсийн дүрс бичлэгүүд цацагдаж байна.

зураг

Энэ сарын эхээр Москва дахь АНУ-ын элчин сайдын яам зэвсэгт халдлага гарч болзошгүй тул өөрийн иргэдийг Оросын нийслэлийн олон хүн цугларсан газруудаас хол байхыг анхааруулж байсан юм.

Өрнөдийн өөр хэд хэдэн улсын элчин сайд нар ижил анхааруулга гаргаж байжээ.

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын нутаг дэвсгэрт ийм том хэмжээний зэвсэгт халдлага гарч байгаагүй юм.

2000-аад оны эхээр Оросын арми Чеченийн салан тусгаарлагчидтай дайтаж байх үед тус улсад зэвсэгт халдлагууд байнга гардаг байсан. Тухайлбал 2002 оны аравдугаар сард Чеченийн зэвсэгт этгээдүүд Москвагийн театрт 800 орчим хүнийг барьцаалж байжээ.

Хоёр өдрийн дараа Оросын тусгай хүчнийхэн театрыг эзлэх үеэр барьцааны 129 хүн, Чеченийн 41 дайчин алагдаж байв.

Тэдний ихэнх нь Оросын тусгай хүчнийхний хэрэглэсэн хорт утааны улмаас амь үрэгдсэн юм.

2004 онд өмнөд Оросын Беслан хотын сургуулийг Чеченийн 30 орчим зэвсэгт этгээд барьцаалахад 330 орчим хүн алагдсаны тал нь хүүхдүүд байжээ.

Өчигдрийн халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ сүүлд хүлээсэн байна.

Халдлага үйлдсэн гишүүд нь даалгавраа биелүүлсний дараа “бааз руугаа аюулгүй буцсан” тухай Телеграм сүлжээнд нийтлэгдсэн дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

ОХУ-ын Үндэсний Гвардийн цэргүүд хэргийн газарт ажиллаж, халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаагаа мэдэгдсэн байна.

АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлцгээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
4
yay an post
5
sad an post
58
ouch an post
9
confuse an post
5
angry an post
20
655590
123 эможи

Зочин
2024-03-24 09:33
Орост амьдрал маш хүнд байхад алан хядлага болж байгаа нь маш харамсалтай. Хэдэн олигархууд нь мөнгөө харамлаад гадагшаа гарсан үед ард түмэн л бүх зовлонг туулж таарнаа. Бид гэсэн нэрвэгдэнэ. Хоёр хөрш тайван байвал бид ч тайван байх юм. Гэвч байдал эвгүй л бна. Бид дотроо бодолтой нэгдмэл байх нь маш чухал. Хоногийн хоолоор амь амьдралаа өг#ихдөг ө#зүхэн бодолтой баймааргүй бна. Инээсэн бүхэн найз биш гэж үг бий. Бас бүгдтэй эв зүйтэй байж хий хоосон магтаал хараал хоёроо болимоор бна. Эсвэл магтдаг эсвэл хараадаг тийм тэнэг байхаа л болимоор бна. Аливаа зүйлд бодолтой хандах ёстой. Үнэн худал хоёр зэрэгцэж оршдог гэдгийг хатуу ойлгох ёстой.
зочин
2024-03-24 08:36
Орон гэргүй тэнүүлчин, архичин, гудамжны нөхдүүд мөнгөөр ийм л юм хийнэ. Манайхан ч гэсэн үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Дээр нь Гүндалай, ханшүү Ганбаатар мэтийн галзуу, солиотой мэдэгдэхгүй нөхдүүд ч нэмэрлэнэ ч орно.
Зочин
2024-03-23 23:26
анусын тусгай алба си ай эй гийн санхүүжүүлсэн террорист ажиллага
Зочин
2024-03-23 22:56
Цаст уулын цагаан барс өтлөж өтөнд идэгдэж үхэх нь жам юмдаа гэж
Ирвэс
2024-03-23 21:59
АНУСын захиалга
Иргэн
2024-03-23 18:53
Ниргэсэн хойно нь хашгирав!!! Орос улс маань их л суларч бн даа!!! Одоо цөмийн хэдэн бөмбөгндөө л найдаж бн
Бат
2024-03-23 17:00
АНУ--ийн Элчин Мөн Барууний элчэн халдлага болохийг мэдсэн гэдэг нь Тэдний оролцоотой Зохион байгуулсан гэмт үйлдэл байна
Зочин
2024-03-23 14:01
Ази царайтай гээд бсн монгол гэх вий дээ. Бөөдөн дарга ээлжит шоу.
keyboard_arrow_up