Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Москва дахь Монголын Элчингийн эзэмшлээс нууц казино илэрсэн тухай мэдээлжээ

2017 оны 3 сарын 07

Арбатын гудамжин дахь нэгэн байрнаас $1 сая орчмын үнэтэй тоноглол бүхий нууц казино илрүүлсэн талаар Москвагийн цагдаагийн эх сурвалж мэдээлжээ. Тэнд рулетын таван ширээ, 17 автомат машин байсан гэнэ. Цагдаагийн шалгалтаар энэ байр нь ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны харьяа газар болох нь илэрчээ.

 

Одоо цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн, гадаадын дипломат төлөөлөгчийн газар яагаад казино ажиллаж байсныг шалгаж эхэлсэн байна.

Энэ газар нь эмчилгээний зориулалтын иогийн үйлчилгээ гэсэн нэр хаягтай байсан бөгөөд цагдаагийнхны ажиглалтаар үдэш бүр үнэтэй машин унасан илүүдэл жинтэй эрчүүд цугладаг байсан нь анхаарал татсан байна.

Ингээд цагдаа нарыг шалгалт хийхэд нууц казино илэрсэн ба касснаас нь бэлэн 20 сая рубль илэрчээ. Нууц казинод тоглуулагч, касс, хамгаалалтынхан гээд нийт 10 орчим хүн ажиллаж байсан гэнэ. Казиногийн ажилтны цагдаад мэдүүлснээр энэхүү казиногийн орлого Москвагийн хувийн компанийн дансанд шилждэг. Түүгээр нь Ланд Круйзер голдуу үнэтэй автомашиныг бөөний үнээр авч Кавказад хүргэн өндөр үнээр зарж хөрөнгө оруулалтаа нөхөж байсан гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41410
0 эможи
keyboard_arrow_up