Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Тархины хорт хавдрыг эмчлэхэд “Зика“ вирусыг ашиглаж болно

2017 оны 9 сарын 09

Зураг

ВАШИНГТОН. /ВВС/. Ургийн тархины хөгжлийг зогсоон хэвийн бус буюу хэт жижигхэн толгойтой хүүхэд гарахад хүргэдэг “Зика” хэмээх вирусийг насанд хүрсэн хүний тархины хорт хавдрыг эмчлэхэд ашиглах боломжтой гэсэн хачирхалтай мэдэгдлийг Америкийн эрдэмтэн судлаачид хийлээ.

Өнөөдрийг хүртэл “зика”-г дэлхий нийтээрээ “эрүүл мэндэд онц аюул учруулах вирус” гэж үзэж байснаас биш “эмчилгээний арга” гэж харж байгаагүй юм. Тэгвэл Америкийн Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургууль болон Калифорни муж улсын Сан-Диегогийн анагаах ухааны их сургуулийн судлаачдын хийсэн судалгааны тайланд дурдсанаар, энэ вирус нь насанд хүрсэн хүний тархины эрүүл эсийг гэмтээлгүйгээр хорт хавдрын эсийг сонгон устгаж чадах аж. Тэд  судалгааны тайлангаа “Experimental Medicine” сэтгүүлд саяхан нийтэлсэн байна.

Тархины хорт хавдартай хулганад “зика”-тай тарилга хийхэд хавдартай эсүүд устаж байсан гэнэ. Хүн дээр туршилт хийгээгүй байгаа хэдий ч амь насанд аюултай хавдрыг  авах мэс засал хийхдээ “зика”-тай тариа хийж болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Тархины хавдар нь олон төрөл байдаг аж. “Глиобластом” нь насанд хүрсэн хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд хамгийн хүнд хэлбэрийн хавдар гэнэ.


Америкийн судлаачид 18 сараас хэтрэлгүйгээр хүн дээр туршилт хийхээр төлөвлөж байгаа аж. Вирус ашиглан хорт хавдартай тэмцэнэ гэдэг шинэ санаа биш хэдий ч саяхан л дэлхий нийтийг түгшээж байсан “зика” вирус хавдрын эмчилгээ болж хувирсан нь хүмүүсийг гайхашруулж байна.
 
Их Британийн Кембрижийн их сургуулийн судлаачид ч мөн дээрхтэй адил туршилтыг хийж эхэлсэн аж.
 
“Зика” гэж юу вэ?
•    Энэ бол шумуулнаас хүнд халдварладаг вирус
•    Халвар авсан хүн бүрт ноцтой шинж тэмдэг илэрдэггүй боловч жирэмсэн хүн халдвар авсан      тохиолдолд хэвийн бус буюу хэт жижигхэн толгойтой хүүхэд гарна
•    Энэ вирусийн улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн тохиолдол 30-аад улс оронд бүртгэгдээд байна

Эх сурвалж: Montsame.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46818
0 эможи
keyboard_arrow_up