Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ “Wechat”-ийн хэрэглэгчдийн мессеж группүүдийг хянаж эхлэв

2017 оны 9 сарын 14

БНХАУ “Wechat”-ийн 963 сая хэрэглэгчийн мессеж группүүдэд хяналт тогтоож эхэллээ. Энэхүү арга хэмжээг есдүгээр сарын долооны өдрөөс авч хэрэгжүүлсэн бөгөөд онлайн группүүдэд солилцож буй мэдээлэл, гишүүдийн зан төлөвт хяналт тавих зорилготой гэж албаныхан мэдээлсэн байна.

Arslan.mn

Аравдугаар сараас эхлэн хяналт тогтоохоор төлөвлөөд байсан ч албаныхан аль хэдийн шинэ зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар ухуулгын шинжтэй захидал тараахыг завдсан нэг группийн 40 гишүүнд шийтгэл ногдуулахаар төлөвлөөд байгааг БНХАУ-ын мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд ил болгожээ. Тус улсын албаныхан Хонгконг, Тайваньтай холбоотой хориотой мэдээлэл болон цуурхал тараахыг зогсоохын тулд ийнхүү хяналт тавихаас өөр аргагүйд хүрээд байгаа аж. Шинэ зохицуулалт нь нийгмийн сүлжээний хэрэглэгчдээ алдахгүй байх сорилтыг “Tencent”-д бий болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46974
0 эможи
keyboard_arrow_up