Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Volkswagen” гурван тэрбум ам.долларын нэмэлт зардал гаргаж магадгүй

2017 оны 10 сарын 03

Дизель хөдөлгүүрийн хорт хийн ялгаруулалтыг худал мэдүүлсэн хэрэгтэй холбоотойгоор “Volkswagen”-д гурван тэрбум ам.долларын нэмэлт зардал гарч магадгүй болоод байна.

Arslan.mn

Улмаар АНУ дахь автомашинуудын хөдөлгүүрүүдийг засварлахад нийт 30 тэрбум ам.долларын зардал гарч болзошгүй байгаа юм. Энэ асуудал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч “Volkswagen” хямралыг шийдвэрлэхийг зорьж байгаа аж. Түүнчлэн Мюнхен дэх прокурорууд дээрх асуудалтай холбоотой хүнийг баривчилсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Вольфганг Хатз нь “Volkswagen”-ийн салбар нэгж “Porsche”-д Судалгаа, хөгжүүлэлтийн албаны даргын албыг хашиж байсан бөгөөд дизель хөдөлгүүрийн асуудалд түүнийг буруутгасны улмаас тэрбээр ажлаа хүлээлгэн өгөөд байсан юм. Өнгөрсөн онд “Porsche” түүнийг буруутай гэх ямар нэгэн нотлох баримт олоогүй гэдгээ мэдэгдэж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47689
0 эможи
keyboard_arrow_up