Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Америкийн эртэмтэд эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ

2017 оны 10 сарын 04

Энэ оны эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг АНУ-ын 3 эрдэмтэн хүний бие судлалын салбарын нээлтээрээ буюу “хоногийн хэмнэлийг хянах молекулын механизм”-ыг судалж хийсэн нээлтээрээ хүртсэн байна.

Arslan.mn

Жеффри Холл, Майкл Росбаш, Майкл Янг нар хүний биеийн биологийн цагийг нарийвчлан судалж, түүний дотоод үйл ажиллагааг тайлбарласан байна гэж Нобелийн хорооноос мэдээлжээ. Тэд энэхүү нээлтээрээ ургамал амьтан болон хүмүүс дэлхийн эргэх хөдөлгөөнд зохицохын тулд өөрсдийн биологийн хэмнэлд хэрхэн дасан зохицдог болохыг тайлбарласан байна. Судлаачид хүний өдөр тутмын биологийн хэмнэлийг хянаж байдаг генийг салгаж авч, уг ген нь хүний биеийн эсэд шөнө хуримтлагдаж, харин өдрийн туршид багасдаг протеиныг үүсгэдэг болохыг харуулсан байна. Үүний дараа тэд нэмэлт протеиныг бүрдүүлж байгаа хэсгүүдийг тодорхойлж, эсийн доторх өөрийн биологийн цагийн үйл ажиллагааг удирдах механизмыг тайлбарлажээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47743
0 эможи
keyboard_arrow_up