Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Америк, Швейцарийн гурван эрдэмтэн 2017 оны Химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ

2017 оны 10 сарын 05

2017 оны Химийн салбарын Нобелийн шагналыг биомолекулын бүтэц, ажиллагааг дүрслэн үзүүлэх технологи боловсруулсан гурван эрдэмтэн хүртлээ.

Швейцарийн иргэн Жак Дюбоше, Германы уугуул, АНУ-ын иргэн Жоахим Франк, Британий уугуул, АНУ-ын иргэн Ричард Хендерсон нар есөн сая кронийг ($1.1 сая) тэнцүү хувааж авах юм.

Тэдний бүтээсэн технологийг крио-электрон микроскоп гэдэг бөгөөд бодисын молекул бүтцийг хөдөлгөөн дунд нь загварчлан дүрсэлж харах боломжийг судлаачдад олгодог ажээ.

Нобелийн шагналын хороо тэдний бүтээлийг “биохимийн ухааныг шинэ эринд хүргэсэн” гэж онцолсон байна.

Даваа гарагт Физиологи, Анагаах ухааны, өчигдөр Физикийн салбарын Нобелийн шагналыг АНУ-ын эрдэмтэд хүртсэн. Маргааш утга зохиолын, нөгөөдөр буюу Баасан гарагт энх тайвны Нобелийн шагналтнуудыг зарлах юм. Харин Даваа гарагт эдийн засгийн салбарын Нобелийн шагналтан тодорно.

 

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47791
0 эможи
keyboard_arrow_up